АНУ-ын шинэ тэргүүн хатагтай

Хуучирсан мэдээ: 2016.11.09-нд нийтлэгдсэн

АНУ-ын шинэ тэргүүн хатагтай

Өнөөдөр АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдож байгаатай зэрэгцэн Америкийн шинэ тэргүүн хатагтай мөн тодорч байна. 

Дональд Трампын гэргий Меланиа 1970 оны дөрөвдүгээр сарын 26-нд одоогийн Словени буюу хуучнаар Югославт төржээ. Тэрбээр 2001 онд АНУ-ын байнгын оршин суугч болсон бөгөөд 2006 онд АНУ-ын иргэн болсон юм. Түүний эцэг Виктор Навс Югославын Коммунист намын гишүүн ба төрийн өмчит автомашины компанид борлуулалтын ажил хийдэг байжээ. Харин ээж нь хүүхдийн хувцасны үйлдвэрт хатгамалчаар ажилладаг байв. 

Тэр Трампын албан ёсны гурав дахь эхнэр. 

Меланиа 16 наснаасаа загварын салбарт ажиллаж, моделийн гараагаа эхлэв. Харин 18 нас хүрээд Миланд ирж загварын агентлагуудтай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. 

1998 онд Нью-Йоркт болсон загварын шоуны үеэр тэрбумтан Трамп, загвар өмсөгч Меланиа нар анх уулзжээ. Харин 2005 онд Флоридад албан ёсоор хуримаа хийсэн байна. Меланиа 2006 онд Барон Виллиам Трамп хэмээх хүүгээ төрүүлсэн. 2000 оноос эхлэн Irene Marie Management Group болон Доналд Трампын Trump Model Management-тэй хамтарч ажилж эхэлсэн байна. 

2015оны арван нэгдүгээр сард түүний нөхөр болох Доналд Трампын сонгуульд нэр дэвшихээр болсон талаар асуухад тэрээр хэлэхдээ

“Би түүнийг дэмжиж байгаа. Учир нь Америкчуудын төлөө юу хийхийг бас юу хийж чадахыг мэдэж байна. Тэр Америкчуудад хайртай. Мөн тэдэнд туслахыг хүсдэг.” гэжээ.

Трампын эсрэг кампанит ажил өрнүүлсэн хэсэг бүлэг хүмүүс модель нэрээр биеэ үнэлдэг байсан гэх мэтээр хэвлэлүүд ихээхэн цуурч түүний нэр хүндэд халдаж байсан байсан юм. Тэрээр 2016 онд Бүгд Найрамдах Намын их хурлаар олны өмнө илтгэл тавьсан нь мөн л АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагын илтгэлийг хуулбарласан гэх шүүмжлэлд өртсөн. 

Өнгөрөгч есдүгээр сарын 1нд түүний өмгөөлөгч английн вэбсайт Daily mail болон Webster Tarpley-г шүүхэд өгсөн юм. Тус вэбсайт түүнийг 1990 онд Италийн эрчүүдийн клубт “ширээний хүүхнээр” ажилладаг байсан гэж бичсэн юм. Харин тус сайтууд өнгөрөгч наймдугаар сард албан ёсоор түүнээс уучлал гуйжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж