Валютын ханшийг хазаарлахыг Сангийн сайдад үүрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

Валютын ханшийг хазаарлахыг Сангийн сайдад үүрэгдлээ

Валютын ханш зогсолтгүй өссөөр 2400 төгрөг даваад буй. Үүнтэй холбогдуулж Засгийн газар өчигдөр/2016.11.09/-ийн хуралдаанаасаа Сангийн сайдад тодорхой даалгавруудыг өгөөд байна. Үүнд,

-Валютын ханшийн өсөлтийг барих талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөн судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулахыг Сангийн сайдад үүрэг болгожээ. Тухайлбал, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох. Арилжааны банкуудыг  Монголбанкны  зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах. Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж