
-Энд ихэвчлэн гэр бүлээрээ ажиллаж байх шиг. Таны хувьд?
-Харьяа дүүрэг, хорооны ажилтнууд ажилгүй иргэдийг ажлын байраар хангах хөтөлбөр хэрэгжиж байна гэх мэдээллийн дагуу энэ хавраас ажлын байртай болсондоо их баяртай байгаа. Би эгчтэйгээ хамт ажиллаж байгаа. Цэвэр агаарт, гэрэл цахилгаантай, өдөр бүр унаагаар үнэгүй хүргэж өгөөд ажиллах бүх нөхцлөөр хангаж байгаа.
-Үр дүн нь гарах хараахан болоогүй боловч хөтөлбөрт хамрагдаж буйдаа сэтгэл хэр ханамжтай байгаа вэ?
-Бид хоёрын хувьд тодорхой хэмжээгээр амьдралд минь нөлөөлж чадах үр өгөөжтэй хөтөлбөрт хамрагдсан гэдэгтээ сэтгэл хангалуун байгаа. Одоо бол хэр ургац авч ашигтай байх нь зөвхөн бидний ажлаас шалтгаална үр дүнг нь сайн гарах болно гэдэг үүднээс өдрийн халууныг умартан, хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Итгэж найдаад энэ ажлыг бидэнд хариуцуулж байхад би муу ажиллах ёсгүй л гэж бодож байгаа.
-Тариалсан төмс хэр ургаж байна?
-Маш сайн байгаа. Тэнгэр хураа хайрлаад услах шаардлага ч алга. Бид зөвхөн зэрлэгээ түүгээд, манаад л байж байна. Нутгын иргэд машинтай ирээд хулгайгаар ачаад явчихдаг гэсэн болохоор найман сараас ээлжээр шөнө харж байхаар болсон.
Ийнхүү хэсэг хүмүүсийг хийх ажил, идэх хоолтой нь залгуулах гэсэн ажлын үр дүн амжилттай байгаад ажлын хэсгийг удирдаж буй нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа тун сэтгэл ханамжтай буцлаа. Тариаланч иргэдийн тав тухыг хангах, хадгалалт хамгаалалтын асуудалд анхаарах хэрэгтэй байгааг цаашид ажил хэрэг болгоно гэдгээ ч энэ үеэр амаллаа. Ургац хэр арвин байна түүнийхээ хэрээр хөдөлмөрийн амт шимтийг мэдрэх, ирэх жил дахин тариалах, цаашид төмс, хүнсний ногоо даршлах бага оврын үйлдвэрлэл эрхлэх, худалдаа борлуулалт нэмэгдүүлэх гээд өөдрөг үзлээр омогшсон 800 тариаланчдаа амжилт хүсье. Загасны мах өгөхөөс загас барих аргыг нь зааж өг гэдэг дээ.
