Засгийн газар Галт зэвсгийн хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.11.09-нд нийтлэгдсэн

Засгийн газар Галт зэвсгийн хуулийг хэлэлцэнэ

  • Өнөөдөр 15.00 цагаас Засгийн газар хуралдана. Хуралдаанаар төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээ, Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, газар өмчлөлийн асуудал, гадаадаас ажиллах хүч авах асуудал, газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудыг хэлэлцэх юм байна.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай*

Ж.МӨНХБАТ

2.

Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн төслүүд

Ц.МӨНХ-ОРГИЛ

3.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

С.БЯМБАЦОГТ

4.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

С.БЯМБАЦОГТ

5.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

С.БЯМБАЦОГТ

6.

Журам баталж, тогтоолд нэмэлт оруулах тухай

Н.НОМТОЙБАЯР

7.

Гадаадаас 2017 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай

Н.НОМТОЙБАЯР

8.

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Ц.ДАШДОРЖ

9.

Түр журам батлах тухай*

П.СЭРГЭЛЭН

10. 

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

11. 

Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч байгаа арга хэмжээний талаар

А.ЦОГЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж