ВИДЕО: Монгол-Шри Ланка 2:0

Хуучирсан мэдээ: 2016.11.09-нд нийтлэгдсэн

ВИДЕО: Монгол-Шри Ланка 2:0

Азийн хөлбөмбөгийн холбооноос “AFC Solidarity Cup” /Эв нэгдлийн цом/ тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна. Малайзын нийслэл Куала Лампурт болж буй "Эв нэгдлийн цом"-д Бруней, Макао, Монгол, Балба, Лаос, Шри Ланка, Зүүн Тимор гэсэн долоон орон оролцож байгаа юм.

Манай Үндэсний шигшээ баг "В" хэсэгт багтаж, Макаод 2:1-ээр хожигдсон ч Шри Ланкийг 2:0-оор хожсон. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Лаостой хийх бөгөөд хожих эсвэл тэнцэхэд хагас шигшээд өрсөлдөх эрхийг авна. Энэ хэсэгт Макао хоёр хожилтой болж, цааш өрсөлдөх эрхээ авсан. Тиймээс "В" хэсгийн үлдсэн ганц эрхийн төлөө Монгол-Лаосын баг тоглох юм.

Монгол-Шри Ланкийн тоглолтын бичлэгийг бүрэн эхээр нь үзээрэй. Энэ тоглолтод Н.Наранболд хоёр гоол оруулснаар багтаа хэрэгтэй гурван оноог авчирсан юм.

  • Монгол – Шри Ланка 2-0

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж