АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа.
Энэхүү сонгуульд нийт дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс БНН-ын нэр дэвшигч Доналд Трамп хамгийн сүүлд Пеньсилван мужид ялалт байгуулснаар гол өрсөлдөгч Хилари Клинтоныг ялж, АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр нийт 27 мужид ялалт байгуулж, 270-аас дээш буюу 276 мандат авснаар АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Сонгуулийн эхний өдөр АНУ-ын зүүн эргийн мужуудаар Клинтон ялалт байгуулж байсан ч баруун эргийн мужийн санал асуулга эхэлснээр байдал эрс өөрчлөгдөж, БНН-аас нэр дэвшигч Доналд Трамп ялалт байгууллаа.
Клинтоны сонгуулийн штабынхан өнөөдрийн хувьд ямар нэгэн мэдэгдэл хийхгүй гэдгээ мэдэгдээд байна.