АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт бараг өндөрлөх тийшээ хандаж байна.
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас яг одоо "Election Watch" арга хэмжээг “Блю Скай”-д зохион байгуулж байна.
АНУ-аас Монголд суугаа Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлээд, сонгуулийн санал хураалтын явцыг хамтдаа сонирхохын хажуугаар, ЭСЯ-ны Консулын алба болон сургалт, солилцооны хөтөлбөрүүдтэй танилцаж болохыг санууллаа.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцтай танилцуулах зорилготой уг арга хэмжээнд улстөрчид, хэвлэл мэдээллийнхэн, бизнесийн төлөөлөл, оюутнууд, иргэний нийгмийн байгууллагынхан гээд 150 гаруй хүн оролцож байна.
Монголын төрийн болон ТББ-ын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ЭСЯ-ны ажилтнууд, Улаанбаатарт амьдарч байгаа АНУ-ын иргэд, оюутнууд гээд олон хүн цуглажээ. Цугласан хүмүүс АНУ-д явагдаж байгаа сонгуулийн санал хураалтын явцын мэдээг телевизээр ажиглаж, хоёр нэр дэвшигчийн зурагтай патиар татуулж байлаа.
Монгол улсад амьдарч байгаа АНУ-ын иргэд хоёр долоо хоногийн өмнөөс цахимаар саналаа өгчээ.
А.ШАРАВ