Улаанбаатарт 30 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 30 хэм дулаан байна

2011 оны 07 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төв, говийн нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх баруун зүгийн нутгийн зүүн болон говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говь талын нутгаар 31-36 градус, Орхон Сэлэнгэ, Туул, Хараа, Ерөө голын сав газраар 27-32 градус бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 29-31 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 16 градус дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
.

2011 оны 07-р сарын 23-наас 07-р сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

23, 26-нд ихэнх нутгаар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 25-нд баруун, төвийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 25, 26-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн
www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж