Сагсан бөмбөгийн "Мөнгөн цагариг" клубээс жил бүр зохион байгуулдаг "Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн" арванхоёрдугаар сарын 1-4-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох ажээ.
Тэмцээнийг А, Б гэсэн зэрэглэлээр зохион байшуулах ба А зэрэглэллд аймгийн арслан, улсын цолтнууд хамаарах бол Б зэрэглэллд аймаг, цэргийн начин, харцага, заан цолтнууд өрсөлдөх юм байна.
Тэмцээний Техникийн зөвлөгөөн арваннэгдүгээр сарын 1-нд болох тул түүнээс өмнө “Мөнгөн цагариг” клубт хандан, багаа бүртгүүлэх боломж нээлттэй.
Б.ЭНХ