Уудам хүү өнөөдөр Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Уудам хүү өнөөдөр Монголд ирнэ

”Авьяаслаг Хятадууд-2011” шоунд 12 настай Өвөрмонгол хүү Уудам Гавьяат жүжигчин С.Жавхлангийн ”Алсад суугаа ээж” дууг дуулан шүүгчид болон үзэгчдийг уярааж байсан билээ. Тэгвэл Уудам хүү өнөөдөр шөнө Монголд ирэх гэнэ. Тэрбээр “DOZ” энтертайментын бүтээж буй шинэ кинонд тоглохоор ирж байгаа аж. Энэ талаар “DOZ” энтертайментын захирал, жүжигчин Ш.Доржсүрэнгээс тодруулахад, “Уудам хүү өнөөдөр шөнө Монголд ирнэ. Манай киноны зурагт орж байгаа юм. Гэхдээ энэ талаар одоогоор мэдээлэл өгмөөргүй байна. Учир нь бид удахгүй мэдээлэл хийнэ” хэмээн тайлбарлав. 

Ямартай ч бүх Хятадыг уяраасан Уудам хүү Монголын уран сайхны кинонд тоглох нь үнэн байх нь. Уудам хүү өдгөө 12 настай бөгөөд Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр нутгийнх аж. Тэрбээр “Барх” хүүхдийн найрал дууны дуучин төдийгүй багаасаа дуулах дуртай хүүхэд байсан гэнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж