Мэргэжлийн жүжигчдийн проб

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн жүжигчдийн проб

“Кино код” шоу нэвтрүүлгийн үр дүнд бүтээгдэх “Ганган Төгс” уран сайхны киноны дүрүүдийг чухам ямар жүжигчид дэлгэцнээ амилуулах бол гэдэг үзэгчдийн сонирхлыг ихээр татаж буй. Ирээдүйн киноны ерөнхий найруулагч Б.Баатар мэргэжлийн жүжигчдийг пробонд оруулж дүрийн сонголтоо хийж байна. Тайз дэлгэцийн уран бүтээлчид болон залуу жүжигчид кино кодын пробонд идэвхтэй оролцож байгаа нь ард түмний сонголтыг хүндэтгэж буйн чухал илэрхийлэл хэмээн үзэгчид үнэлжээ. Мөн кино код проб шоуны ялагчдад ч тодорхой дүрүүдийг оноох болно. Ийнхүү нэвтрүүлгийн үе шатууд сонирхолтой байдлаар үргэлжилж, ойрын өдрүүдэд кино кодын тайзнаа мэргэжлийн жүжигчид олноор зочилж байна. Киноны гол дүр болох Ганган Төгсийн дүрд тоглох боломжтой гэж үзсэн таван жүжигчнийг найруулагч сонгожээ. Дуучин, жүжигчин М. Мягмар, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, УДЭТ-ын жүжигчин А. Алтантөр, УДЭТ-ын жүжигчин П. Баттөр, кино код проб шоуны оролцогч А.Сүхдорж . Эдгээр жүжигчдээс чухам хэнийг гол дүрд тоглуулахыг үзэгчид шийдэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж