ДОНАЛД ТРАМП АНУ-ЫН 45 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа.
Энэхүү сонгуульд нийт дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс БНН-ын нэр дэвшигч Доналд Трамп хамгийн сүүлд Пеньсилван мужид ялалт байгуулснаар гол өрсөлдөгч Хилари Клинтоныг ялж, АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр тодорлоо. Тэрбээр нийт 27 мужид ялалт байгуулж, 270-аас дээш буюу 276 мандат авснаар АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдох болзлыг хангаад байна.
Одоо мужуудын сонгогчдын коллегийн 538 гишүүн арванхоёрдугаар 19-нд хуралдаж, хэн ерөнхийлөгчөөр сонгогдсоныг зарлана. Үүнийг АНУ-ын Конгресс 2017 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр баталж, нэгдүгээр сарын 20-нд шинэ ерөнхийлөгч тангараг өргөнө.
Сонгуулийн эхний өдөр АНУ-ын зүүн эргийн мужуудаар Клинтон ялалт байгуулж байсан ч баруун эргийн мужийн санал асуулга эхэлснээр байдал эрс өөрчлөгдөж, БНН-аас нэр дэвшигч Доналд Трамп ялалт байгууллаа.
Клинтоны сонгуулийн штабынхан өнөөдрийн хувьд ямар нэгэн мэдэгдэл хийхгүй гэдгээ мэдэгдээд байна.
ЯЛСАН МУЖУУД:
- Өмнөд Дакота
- Канзас
- Техас
- Оклахома
- Арканзас
- Миссиппи
- Алабама
- Теннесси
- Кентакки
- Индиана
- Баруун Виржиниа
- Өмнөд Каролина
- Луйзиана
- Хойд Дакота
- Небраска
- Войминг
- Монтана
- Миссури
- Охаяо
- Айдохо
- Хойд Каролина
- Флорида
- Жиоржиа
- Аляска
- Юта
- Айова
- Пенсилвани
- Аризона
- Висконсин
ЯЛСАН МУЖУУД:
- Иллиной
- Вашингтон
- Делавер
- Мэриленд
- Нью-Жерси
- Нью-Йорк
- Массачусетс
- Вермонт
- Коннектикут
- Рөүд-Айланд
- Нью Мексико
- Виржиния
- Колорадо
- Хавай
- Калифорни
- Орегон
- Колумбын дүүрэг
- Невада
- Мэйне