Хийлч Дээгий хөгжимчдөд 3 саяын шагнал амлалаа

Хуучирсан мэдээ: 2016.11.09-нд нийтлэгдсэн

Хийлч Дээгий хөгжимчдөд 3 саяын шагнал амлалаа

Хийлч Ч.Дэлгэрцэцэг “Degi`s music school” сургуулийнхаа нэрэмжит анхдугаар уралдааныг хөгжимчдийн дунд зарлажээ.

Уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон хийл, төгөлдөр хуур хөгжмөөр сонирхон суралцаж буй хүүхдүүд нээлттэй оролцох боломжтой.

Оролцогч хүүхдүүдийн хувьд хийлч хөгжмийн төрөлд 6-9 нас, 10-16 насны ангилалд оролцох бол төгөлдөр хуураар 6-8 нас, 9-11 нас, 12-16 насныхан өөрсдийн авьяасаа чадвараа сорьж, өрсөлдөх юм байна.

Хийлч Дээгий анхдугаар уралдааныхаа талаар “Хүн бүр заавал мэргэжлийн хөгжимчид байх албагүй. Харин хүүхдийг хөгжмөөр дамжуулан  дотоод мэдрэмжээ хөгжүүлж, гоо зүйн мэдлэгтэй иргэн болгон төлөвшүүлэхэд хөгжим маш том хүмүүжил олгодог. Тиймээс заавал мэргэжлийн биш ч өөрийнхөө хэмжээнд монгол аялгуугаа тоглож сурах нь чухал. Түүнд уралдаан ач холбогдол өгнө” хэмээн ярилаа.

Хөгжмийн уралдаан ирэх арванхоёрдугаар сарын 16, 17-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд оролцогчдын бүртгэл аравдугаар сарын 24-нөөс эхэлжээ.  эг үе шаттайгаар явагдах шалгаруулалтын ялагчийг гурван сая төгрөгөөр урамшуулахаар зарлажээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж