
Аргентин улсад үргэлжилж буй Copa America буюу Өмнөд Америкийн цомын төлөөх тэмцээний финалд өрсөлдөх багууд тодорлоо. Уругвайн шигшээ баг хагас шигшээд 2:0 харьцаатай Перу улсын багийг хожсоноор финалдаад байсан бол Парагвайн шигшээ өчигдөр Венесуэлийн багийг торгуулийн цохилтоор 5:3 харьцаатай буулган авч, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон байна. Тэмцээний аваргын төлөөх тоглолт 24-ний ням гаригт Аргентиний нийслэ Буэнос-Айрос хотноо болно.