“Нэг санаачлага-Нэг ажил” аяны хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр нийт 6-н байгууллагад хүүхэд хамгааллын багц сургалтыг зохион байгуулж 250 иргэнийг хамруулаад байна. Сургалтаар Хүүхэд хамгааллын хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, Гэр бүлийн харилцаа, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
Арваннэгдүгээр дүгээр сарын 9-нд Боловсрол соёл урлагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран “Хүчирхийллийг тэг болгоё” уриатай өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх гарын авлага брошур, Боловсрол соёл урлагийн газраас батлагдсан “Гар утасны зохистой хэрэглээ”, “Цахим гадуурхалт цаашаа” сэдэвт гарын авлагыг 120 орчим насанд хүрэгчид, 30 орчим хүүхдэд тарааж, мэдээлэл хүргэлээ.
Мөн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх судалгааг иргэдээс авч нэгтгэж байна. Тус аяныг аймгийн ЗДТГ-аас дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд бүх сумын сургууль, цэцэрлэгүүд төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулж байна.
Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр нийт 6-н байгууллагад хүүхэд хамгааллын багц сургалтыг зохион байгуулж 250 иргэнийг хамруулаад байна. Сургалтаар Хүүхэд хамгааллын хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, Гэр бүлийн харилцаа, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
ЭХ СУРВАЛЖ: KHENTII.MN