"ОНЫ ШИЛДЭГ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР-2016" Ажил мэргэжлийн долоодугаар уралдаан болох гэж байгаатай холбогдуулан Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Холбооноос чиглүүлэх сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.
2016.11.09-ны өдөр Ажил мэргэжлийн уралдаанд хэрхэн бэлтгэх вэ? сэдэвт "ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ-1" –ыг зохион байгууллаа. Тус сургалтанд 2011 оны шилдэг хүний нөөцийн менежер Б.Оюунтуяа болон 2015 оны шилдэг оролцогч Т.Ганчимэг нар өөрийн туршлагаасаа хуваалцлаа.
Чиглүүлэх сургалтанд ирсэн хүний нөөцийн менежер, ажилтан, хувь хүмүүс та бүхэндээ талархал илэрхийлж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Дараагийн "ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ-2" 2016 оны 11-р сарын 12-ны өдөр 12.00 цагаас болно. Та бүхэн идэвхитэй хамрагдана уу.
ХНММХолбоо