Жүжигчин Г.Ундармаагийн дэлгэцийн дөрөв дэх бүтээлийн нээлт ирэх оны эхээр болох ажээ. “Амьдарлоги" гэх өвөрмөц нэртэй романтик, инээдмийн уран сайхны киног 2017 оны нэгдүгээр сарын 2-нд нээхээр товлосон байна.
Тус киноны продюсераар жүжигчин Г.Ундармаа ажилласан бөгөөд кинондоо их сургуулийн багшийн дүрд тоглосон аж. Түүний шинэ уран бүтээлд жүжигчин О.Энхтуул уригдан тогложээ. Жүжигчин бүсгүй кино зураг авалтын үеэр Монголд ирээд буцжээ.
Жүжигчин Г.Ундармаа өмнө нь “Single Ladies 1, 2”, “Тютю” хэмээх уран сайхны кино найруулж, үзэгч олны хүртээл болгосон билээ.
А.СҮРЭН