Lexus GX 460-уудыг үйлдвэрлэгч нь татаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Lexus GX 460-уудыг үйлдвэрлэгч нь татаж эхэллээ

Дэлхийн автомашины хамгийн том үйлдвэрлэгч “Toyota Motor Corp” компани “Lexus GX 460” загварын жийп автомашинуудаа эргүүлэн татах гэж байна. АНУ-д л гэхэд 9400 орчим “GX460”-ыг эргүүлэн татах юм байна. “Энэ асуудлын талаар сонссон мөчөөс “Lexus” болон манай дилерүүд яаралтай арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн” гэж “Lexus” группын дэд ерөнхийлөгч Mark Templin ярьсан. Дөрөвдүгээр сарын сүүлээр гэхэд “Lexus”-ын дилерүүд програм хангамжийн засварыг  хийж дуусах ажээ. Тавдугаар сарын эхнээс GX460 эзэмшигчдэд шуудангаар засварын талаар мэдэгдэх бөгөөд машин эзэмшигчид машинаа авчирч согогийг нь засуулах боломжтой болно. Мөн дэлхий даяар 21 мянган ширхэг “Land Cruiser Prado"-г татах ажээ.

Тус компани АНУ-ын холбогдох албадад “Prius” загварын машиныхаа хурдасгуур педалийн гэмтлийг цагт нь мэдээлээгүй гэсэн зөрчлийн төлөө саяхан АНУ-ын Тээврийн департаментад 16.4 сая ам.долларын торгууль төлөх гэж байгаа. Мөн 2010 оны “SUV” загварын машины тогтвортой байдлын хянах систем дэх програм хангамжийн гэмтлийг засварлах юм байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж