”Хойд Солонгос Монгол руу ажиллах хүч илгээх хүсэлтэй”

Хуучирсан мэдээ: 2016.11.03-нд нийтлэгдсэн

”Хойд Солонгос Монгол руу ажиллах хүч илгээх хүсэлтэй”

Хойд Солонгос Монголын уул уурхайн салбарт ажиллах хүч илгээх арга зам эрэлхийлж байгаа талаар "Radio Free Asia" өнгөрөгч мягмар гаригт /2016.11.01/ мэдээлжээ.

“Хойд Солонгосын удирдлагууд сүүлийн үед Монгол руу ажиллах хүч илгээх арга замыг эрэлхийлж байгаа бөгөөд Монгол Улстай холбоо тогтоох тал дээр ихэд анхаарч байна” гэх монгол эх сурвалжийн мэдээлснийг "Radio Free Asiaиш татжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улс уул уурхайн салбартаа гадаадаас ажиллах хүч тодорхой тоогоор ажиллуулах болсон нь Хойд солонгосчуудын хувьд ажилчдаа илгээх таатай боломжийг бий болгож өгч байгаа аж. Монгол Улс 2008 оноос хойш Хойд Солонгосын ажилчдыг татах болсон бөгөөд 2013 онд тус улсаас ирэх ажилчдын тоо 5000 хүрсэн боловч эдийн засгийн хямралын үеэр огцом буурч, 1000 болсон байна.

"Ёнхап" агентлагийн мэдээлснээр БНАСАУ нийт 50 мянган ажиллах хүчийг гадаадад, тэр дундаа БНХАУ болон ОХУ-д илгээдэг аж. Тэд цалингийнхаа тодорхой хэсгийг албан хүчээр Пхеньян руу илгээдэг бөгөөд дунджаар 200 сая ам.долларыг улсдаа төвлөрүүлдэг байна. 

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: KOREATIMES.CO, CHOSUN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж