Дорнод аймгийн төвд байдаг “Зүүн цементэн гүүр” буюу Хэрлэн голын доод төмөр бетон гүүр цөмөрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Тус гүүрийг засах хөрөнгийг улсын төсвөөс гаргах ёстой ч өдийг хүртэл шийдэж өгөөгүй тул гүүрний хөдөлгөөнийг долоо хоногийн хугацаанд хааж, засвар хийхээр болсон байна.
Тус гүүр нь 1939 онд ашиглалтад орсон, Хэрлэн сумын тавдугаар багийн иргэд, Халхгол, Матад сум, Газрын тосны 19, 21 дүгээр талбайн зорчигч, тээврийн хөдөлгөөн, улаан буудай, элс хайрга, барилгын материал, шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчдог Дорнод аймгийн төдийгүй зүүн бүсийн чухал ач холбогдолтой гүүр юм байна.
Р.ТУУЛ