“Суварган цэнхэр уулс”-ын 40 жилийн ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.11.03-нд нийтлэгдсэн

“Суварган цэнхэр уулс”-ын 40 жилийн ойг тэмдэглэнэ

“Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ой ирэх онд тохионо. Өнөө хэр нь үзэгчдээ уйдаагаагүй уг киног бүтээсэн уран бүтээлчид ирэх онд киноныхоо ойг хамтдаа тэмдэглэхээр болжээ. Хорьдугаар зууны далаад онд бүтээсэн кино багийнхан өнөөг хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, амьдарч буй тохиолдол олонгүй ажээ.

Кино найруулагч МУАЖ Г.Жигжидсүрэн, зохиолч С.Пүрэв, ерөнхий оператор Н.Зундуй, ерөнхий зураач Б.Болд, киноны гол дүрийг бүтээсэн МУГЖ Н.Батцэцэг, МУАЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Т.Эрдэнэ-Очир нар ирэх онд “Суварган цэнхэр уулс” киноныхоо ойг тэмдэглэх саналыг гаргахад Хил хамгаалах ерөнхий газрын дарга, удирдлагууд уриалгахан хүлээн авсан. Уг киног HD формат руу шилжүүлэхэд Архивын ерөнхий газраас ихээхэн тусалсан гэдгийг МУГЖ Н.Батцэцэг өгүүлж байна. Түүнчлэн МҮОНТВ, ТВ-5 телевизийн хамт олон ойн хүрээнд хамтран ажиллаж буй ажээ.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж