Өрнө, дорнын хэл, сэтгэхүйн ялгаа

Хуучирсан мэдээ: 2016.11.04-нд нийтлэгдсэн

Өрнө, дорнын хэл, сэтгэхүйн ялгаа

Өрнийнхөн бодитоос хийсвэр, дорнынхон хийсвэрээс бодитоор сэтгэдгийг эрт, эдүгээгийн жишээнүүд харуулаад байгаа юм. Бүүр тодруулбал хэдэн зууны өмнөөс эхэлсэн матери, ухамсар; өндөг, тахианы анхдагчийг олох Гегель, Нагаржунайн мэтгэлцээн эцэслэн шийдэгдээгүйн баталгаа. Энгийн ард бид ч хэл яриагаараа мэтгэлцэж, өрнө, дорноороо ялгардаг. Жишээлбэл, монгол хүн та “модон ширээ” гэж ярьдаг нь ширээ өөрөө үүсчихгүй, хүн хийх нь тодорхой тул “хэн нэгний хийсэн модон ширээ” гэж ярих нь илүүц гэж ухамсар анхдагч дорнын хүн гэдгээ нотолно. Харин матери анхдагч сэтгэлгээтэй англи хэлтэнд хийсэн эзэн нь биш, нүдэнд харагдаж байгаа ширээ л чухал тул “модоор хийгдсэн ширээ” гэж ярина.

Бидэн шиг алтай язгуурын түрэг хэлтэй туркүүд хүртэл “модоор хийгдсэн ширээ(agachilya yapilan masa)” гэж өрнөөр сэтгэж, залгамал хэлээр яриад байгаа нь тун сонин. Ази, Европыг холбосон тэдний хэл, сэтгэлгээ нь хүртэл өрнө, дорнын тэг дундуур явж байгаа бололтой. Хэлээр илрэх энэхүү сэтгэлгээний ялгааг үг, дагавар, нөхцөлд алдалгүй буулгая, монголчууд аа!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Нисээд байвал дорно, гүйгээд байвал өрнө” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж