ХӨЛБӨМБӨГ: Монголын шигшээ эхний тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.11.03-нд нийтлэгдсэн

ХӨЛБӨМБӨГ: Монголын шигшээ эхний тоглолтоо хийнэ

-Монголын баг “В” хэсэгт Макао, Шри Ланка, Лаосын багуудтай багтсан бөгөөд өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Макаотой хийнэ-

Азийн хөлбөмбөгийн холбооноос энэ жилээс эхлэн чансаа бага, зэрэглэл доогуур багуудыг байнгын бэлтгэлтэй байлгахын тулд “AFC Solidarity Cup” /Эв нэгдлийн цом/ тэмцээнийг зохион байгуулж байгаа.

Энэ жил анх удаа Малайзын нийслэл Куала Лампурт болж буй тус тэмцээнд Бруней, Макао, Монгол, Балба, Лаос, Шри Ланка, Зүүн Тимор улс оролцож байна. Өчигдөр /2016.11.02/ эхэлсэн тус тэмцээнд Бангладеш, Пакистан улс оролцох байсан ч улс төрийн шалтгааны улмаас оролцохоос татгалзжээ.

    Монголын шигшээ баг “В” хэсэгт Макао, Шри Ланка, Лаосын багуудтай багтсан бөгөөд өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Макаотой хийнэ. Түүнчлэн энэ сарын 6-д Шри Ланка, 9-нд Лаостой тоглох юм. Хэсгийн шатанд эхний хоёрт орсон баг хагас шигшээд өрсөлдөнө.

    “AFC Solidarity Cup” тэмцээний нээлтийн тоглолт "А" хэсгийн Бруней-Зүүн Тимор багуудын хооронд болсон. Энэхүү тоглолтод Бруней өрсөлдөгчөө 4-0 онооны харьцаагаар хожжээ. Өнөөдөр "В" хэсгийн хоёр тоглолт болно.

    "В" хэсэг /2016.11.03/

    • Шри Ланка – Лаос
    • Макао – Монгол

    Монголын шигшээ багийн дундаж нас 22.8 байгаа бөгөөд "Эв нэгдэлийн цом" тэмцээнд, шинэ бүрэлдэхүүн, шинэ эрч хүчтэйгээр оролцож байна. Баг тамирчид  Малайзыг зорихоос өмнө урд хөршид хамтарсан бэлтгэлийг хийсэн юм.

    Манай баг өнгөрөгч долдугаар сард Гуамд болсон 3үүн азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Тайвань, Макао, Умард Марианы арлууд гэсэн гурван улстай өрсөлдөж, хэсэгтээ нэг хожил, нэг тэнцээ авч, нэг хожигдсон ч цааш шалгарах боломжоо алдсан. Гэхдээ Умард Марианы арлуудыг 8:0-ээр буулган авч, шигшээ багийн хамгийн олон гоолын зөрүүгээр хожсон үзүүлэлтийг тогтоосон билээ. 

    Монголын шигшээ багийн дундаж нас 22.8 байгаа бөгөөд "Эв нэгдэлийн цом" тэмцээнд, шинэ бүрэлдэхүүн, шинэ эрч хүчтэйгээр оролцож байна. Багийн хамгийн туршилагатай ахмад тоглогч нь Монголын анхны мэргэжилийн хөлбөмбөгч А.Мөрөн болоод байна. Харин хамгийн залуу тоглогчид нь “Дэрэн” клубын 17 настай Б.Батмөнх, М.Жансерк нар ажээ.Урьд өмнө нь олон улсын тэмцээнд ийм залуу бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаагүйг залуу тоглогчдын ур чадвар өсөн нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж болох юм. Тэдэн дунд өнөө жил дээд лигийн шилдгийн шагналуудыг авсан Б.Ариунболд, Д.Төрбат, М.Төгөлдөр, О.Мижиддорж нар бүгд багтсан нь манай үндэсний дээд лигийг ивээн тэтгэж, хүүхэд, залуусын дунд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх их үйлсэд бодитой хувь нэмэр оруулж буй “ХҮРХРЭЭ” брэндийн хамт олны ач тус гэдгийг дурьдах нь зүйтэй.

    "Хөх чононууд" Макау, Шри Ланка, Лаос улсын шигшээ багуудыг оноогоор тэргүүлж чадвал цааш шалгарч, дэлхийн чансаагаа ахиулах боломж манай залуусын өмнө нээлттэй байна. Өнөөдрийн Макаутай болон зургаанд Шри Ланктай, есөнд Лаостай хийх тоглолтуудыг дараах холбоосоор зочилж үзнэ үү.

    ШУУД ДАМЖУУЛАХ ХОЛБООС

    Монгол-Макаогийн тоглолт өнөөдөр болно.

    Ч.БОЛОР

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж