"1989" нэртэй аялан тоглолтоос тэр орлогынхоо дийлэнхийг босгожээ.
Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой дуучин эмэгтэйчүүдийн чансааг гаргажээ. Чансааны нэгдүгээрт, Тейлор Свифт 170 сая ам.долларын орлоготойгоор (2016 оны зургадугаар сар хүртэл) бичигдсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Японоос эхэлсэн "1989" гэсэн нэртэй концертын аялан тоглолтоос түүний орлогын ихэнх бүтжээ. Мөн тэрбээр эрүүлжүүлэх хийтэй ундаа, Apple бүтээгдэхүүн, Keds компанийн гутал зэргийн рекламаас багагүй орлого олсон гэнэ. Шүтэн бишрэгчдийнх нь тоо олон жилийн турш байнга өсч байгаа юм хэмээн Fox Rothschild компанийн шоу бизнесийн шинжээч Лори Лэндрю түүний тухай тэмдэглэжээ.
Харин хоёрдугаарт Адель бичигдсэн бөгөөд тэрбээр энэ жилд 80,5 сая долларын орлого олжээ. Энэ нь дуучны хувьд хамгийн өндөр амжилт юм. Гол орлогыг "25" цомог ба тоглолтууд оруулжээ.
Жагсаалтын гуравдугаарт нь 76,5 саяын орлоготой Мадонна шалгарчээ. Тэрбээр 2013 онд уг чансааны эхэнд бичигдэж байсан юм.
Энхий гуравт багтаагүй ч чансааны удаах байруудад дуучин Рианна ($75 сая), Бейонсе ($54 сая), Кэти Перри ($41 сая), Женнифер Лопес ($39,5 сая), Бритни Спирс ($30,5 сая), Шанайя Твейн ($27,5 сая), Селин Дион ($27 сая) нар багтжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР