Меланья Трамп өөрийнх нь өнгөрсөн үеийн тухай бичсэн Словенийн сэтгүүлчийг шүүхэд өгчээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын эхнэр Меланья Словенийн сэтгүүлч Томаш Михеличийг гүтгэж байна гээд шүүхэд зарга үүсгэжээ. Өнгөрсөн баасан гаригт Любляны шүүхэд гаргасан гомдолдоо тэр сэтгүүлч Suzy сэтгүүлд гаргасан материалдаа баталгаагүй мэдээллийг гаргасан гэлээ. Тухайлбал, Меланья ерээд оны эхээр эскорт-үйлчилгээ үзүүлж байсан гэж сэтгүүлч бичсэн байна.
Харин сэтгүүлч тэрхүү мэдээллийг үгүйсгэн “Меланья Трамп эскорт-үйлчилгээг санал болгож байсан гээгүй” гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР