Монголбанкны БНХАУ-тай байгуулсан 15 сая юанийн своп хэлэлцээр 2017 оны наймдугаар сард дуусах юм байна. Тиймээс уг хэлэлцээрийг цаашид үргэлжүүлж, 25 саяд хүргэхээр төлөвлөж байгааг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ярилцав. Юань нь дэлхийн нөөц валютын нэг болсон. Тиймээс БНХАУ-тай байгуулсан юанийн своп хэлэлцээрийг төв банк цаашид үргэлүүлэх бодлого барьж байгаа аж.
Мөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй гэсэн хатуу байр суурийг төв банк баримталж буй аж. Эдийн засгийн хүндрэлийн улмаас арилжааны банкууд дахь уул уурхай, барилгын салбарын чанаргүй зээл эрс өсчээ. Тиймээс чанаргүйд ангилагдаж байгаа зээлдэгчдэд зориулан эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан боломжтой арга хэмжээ авах талаар Монголбанк судалж байгаа юм байна.
Р.ТУУЛ