Монгол Хятадын төв нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Монгол Хятадын төв нээлтээ хийлээ

БНХАУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Монгол Хятадын найрсаг солилцооны төвийн нээлт өнөөдөр /2016.11.02/ Отгонтэнгэр их сургууль дээр боллоо. Энэхүү төслийг хэрэгжүүлж буй Отгонтэнгэр сургууль нь БНХАУ-ын Элчин сайдын яамтай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа ажээ.

Тиймээс 2016-2017 оны хичээлийн жилд БНХАУ-ын Элчин сайдын яам Отгонтэнгэр сургуулийн оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийн, сургалтын орчныг нь сайжруулах зорилгоор 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, тус сургуулийн зүгээс 37 сая төгрөгийг гаргаж, нийтдээ 87 сая төгрөгийн өртгөөр уг хурлын танхимыг иж бүрэн засварлажээ.

Мөн энэ төслийн хүрээнд Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд “Бие даах танхим” нээсэн байна. Тус танхимд мини номын санг байгуулж,оюутнууд хичээлийн бус цагаар хичээлээ хийх, сурах орчинг бүрдүүлсэн гэдгийг сургуулийн зүгээс онцолж байв.

Тус сургууль БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр оюутан суралцуулах гурван томоохон их сургуультай хамтран ажилладаг. Энэ хичээлийн жилд Отгонтэнгэр их сургуулийн 14 оюутан БНХАУ-ын их сургуулиудад амжилттай суралцаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж