Эрдэнэт ХХК-ийн ТУЗ-ийг У.Бямбасүрэн удирдана

Хуучирсан мэдээ: 2016.11.04-нд нийтлэгдсэн

Эрдэнэт ХХК-ийн ТУЗ-ийг У.Бямбасүрэн удирдана

  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ "Эрдэнэт" үйлдвэрийн шинэ ТУЗ-ийг томилсноо танилцуулсан юм. “Эрдэнэт"-ийн ТУЗ-ийг томилохдоо төрийн 51 хувийн төлөөлөл, 49 хувийг худалдаж авсан хувийн төлөөллүүд өнгөрөгч Мягмар гаригт хуралдаж, шийдвэрлэсэн байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ долоон хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Тэдний дөрөв нь 51 хувийг эзэмшигч төрийн төлөөлөл байх бол гурав нь “Монгол зэс” компанийн төлөөлөл юм байна. Тухайлбал, Монгол зэс" компаниас ТУЗ-ийн гишүүнээр Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нар томилогджээ. Харин Засгийн газрыг буюу "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг эзэмшигч талаас У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүн төлөөлөх юм байна.


  • Ардчилсан Намын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэд Гэтэл Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга ямар нэгэн шалтгаангүйгээр АН-ын зургаан хүний нэрийг хассан гэж мэдэгдлээ.


  • Зуны олимпын 31 дүгээр наадмаас медаль авсан тамирчдад Засгийн газраас өчигдөр мөнгөн шагнал олгожээ. Жүдо бөхийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад 60 сая, дасгалжуулагчид нь 30 сая төгрөг, Боксын төрөлд Хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг олгосон байна. Харин паралимпээс паурлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг, Паралимпээс жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөгийг Монгол Улсын Ерөнхий сайд гардуулж өгчээ.


  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийн тухай Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэлийг хэлэлцжээ. Ингээд төрийн гурван өндөрлөгт зориулж зөвлөмж гаргасан байна.


  • 2016 онд 243 иргэн аж ахуй нэгжээс 51.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн байна. Үүнээс одоогоор 102 төсөлд 39.2 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж. Засгийн газраас экспортын болон импортыг орлох үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг урьдын адил хэвийн олгож байх нь зүйтэй гэж үзжээ.


  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төрийн үйлчилгээг хөнгөвчлөх нэг ч цахим буюу ТҮЦ машиныг татан буулгаагүй гэдгийг мэдэгдлээ. Харин Баянгол дүүргийн шүүхийн хажууд байрлах ТҮЦ машин, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр худалдааны төвд байрлах ТҮЦ машин, Дархан-Уул аймгийн хуучин Дарханы ТҮЦ машинуудад гэмтэл гарч, засварт орсныг мэдээллээ.


  • Монгол Улсад ажил хийхээр ирж, Гадаадын иргэн харьяатын газраас хөдөлмөр эрхлэгчээр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын нийт 8654, хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй нийт 797 иргэн бий.  Энэ дундаа мөн л хятад иргэд тэргүүлж, хоёр Солонгос улсын иргэд удаалж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж