Сүхбаатар аймгийн Засаг даргаар Ж.Батсуурийг дахин дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн Засаг даргаар Ж.Батсуурийг дахин дэвшүүллээ

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж орон нутгийг удирдах багийг сонгожээ. Хурлын ирц 51.7 хувьтай байсан байна.

Уг хуралдаанаас Сүхбаатар аймгийн Засаг даргад Ж.Батсуурийг дахин нэр дэвшүүлэн, 100 хувийн саналаар дэмжин Ерөнхий сайдад батламжлуулахаар болж, хүргүүлсэн бол аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар Д.Хосбаярыг сонгосон байна.

2016 оны УИХ, нийслэл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд МАН 16, Ардчилсан нам 16 төлөөлөгч сонгогдон, 1 тойрогт дахин санал хураалт явагдсанаар Ардчилсан нам тус аймагт дахин эрх барихаар болсон юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж