Эрдоган байдлыг улам хурцатгаж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Эрдоган байдлыг улам хурцатгаж байна

Туркийн цэргийн арми Иракийн хилийн ойролцоо орших Силопид танк, зэвсэглэсэн тээврийн хэрэгслүүдийг байршуулж эхэлсэн нь талуудыг сөргөлдүүлж эхэлсэн байна. Туркийн батлан хамгаалахын сайд /2016.11.01/ дээрх арга хэмжээ нь терроризмын эсрэг болохыг мэдэгдсэн байна.

Харин Ирак өөрийн нутаг дэвсгэр дээр Турк цэргээ байршуулсантай холбоотойгоор өнгөрөгч аравдугаар сарын 5нд мэдэгдэл хийхдээ хэрэв Турк цэргээ тус улсаас гаргахгүй бол бүсийн дайн дэгдэнэ гэдгийг сануулсан байна. Гэвч Турк Курдын ажилчдын намын цэргүүд Иракийн хойд хэсэг болох Силопигаас 115 кмийн зайд байдаг Синжаарын бүсэд ороод ирвэл хүлээж суух шаардлагагүй гэж үзсэн байна.

Туркийн ерөнхийлөгч Эрдоган өнгөрөгч бямба /2016.10.29/ гаригт Силопид Турк цэргээ байршуулах сонирхолтой талаар мэдэгдсэн нь байдлыг улам хурцатгаж байна хэмээн Иракын тал үзэж байна. 

Өнгөрсөн зун Туркт цэргийн эргэлт гаргах оролдлого бүтэлгүйтсэн юм. Бүгд Найрамдах Турк улс байгуулагдсанаас хойш цэргийнхэн 1960, 1971, 1980, 1997 онуудад нийтдээ дөрвөн удаа засгийн эрхийг булаах оролдлого хийж байсан. Оролдлого тухай бүртээ бүтэлгүйтэж байсан түүхтэй. Тиймээс цэргийнхний гаргасан энэ үйлдлийг Эрдоганы бодлого уналтад орсныг илэрхийлэл гэж гадаадын хэвлэлүүд бичиж байв.

Ийнхүү Эрдоганы бодлогоос болж Турк улам төвөгтэй байдалд орж байна.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: ZERO HEDGE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж