Galaxy S II АНУ-ын зах зээлд

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Galaxy S II АНУ-ын зах зээлд

Samsung брэндийн Galaxy S II смартфон олон улсын зах зээлд аль хэдийнэ байр сууриа бэхжүүлж, борлуулалтаараа дээд амжилт тогтоож чадсан. Харин одоо Samsung уг загварыг АНУ-ын зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж байна.

Саяхнаас Samsung корпораци Apple компанитай хэд хэдэн Android төхөөрөмжүүд болон Galaxy S II смартфоны асуудлаар заргалдаж, шүүхийн хаалга татаад байгаа юм. Apple-ын зүгээс Galaxy S II загварыг АНУ-ын зах зээлд нэвтрүүлэхгүй байх талаар бүх талын арга хэмжээг авч байгаа ч удахгүй хоёр компанийн заргын асуудал шийдвэрлэгдэх төлөвтэй байна. 

Galaxy S II смартфон нь 4,3 инчийн Super AMOLED дэлгэц, хоёр цөмт процессор, Android 2.3 үйлдлийн систем, хос камертай зэрэг онцлог давуу талуудтай. Арын камер нь найман мегапикселийн хүчин чадалтэй бол нүүрэн талын камер нь видео дуудлагад зориулсан хоёр мегапикселийн хүчин чадалтай ажээ. 

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж