Төрийн өмчит 7 аж ахуйн нэгжийг татан буулгана

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Төрийн өмчит 7 аж ахуйн нэгжийг татан буулгана

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Хамгийн санаа зовоосон асуудал нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр 10.8 их наяд төгрөгт хүрсэн байна. 2013 онд 2.5 их наяд төгрөгийн өртэй байсан бол гурав орчим жилийн хугацаанд ийн өссөн аж.

Ажлын хэсгийн мэдээллээр өнөөдрийн байдлаар төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн тоо 90 байна. Үүнээс гурван компани нь огт ажилладаггүй. Мөн сүүлийн дөрвөн жилд төрийн өмчийн оролцоотой үйлдвэр, компаниудын орон тоо 15 хувиар буюу 5000 хүнээр нэмэгджээ.

Хамгийн санаа зовоосон асуудал нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр 10.8 их наяд төгрөгт хүрсэн байна. 2013 онд 2.5 их наяд төгрөгийн өртэй байсан бол гурав орчим жилийн хугацаанд ийн өссөн аж.

2012 онд эдгээр аж ахуйн нэгжүүд нь 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2015 онд 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Иймээс ажлын хэсгээс төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн орон тоог зохистой төвшинд нь авчирч бууруулах, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах. Үүнд “Герман газ”, Монгол мах, “Техник спорт”, Аж үйлдвэрийн цогцолбор, Дархан газрын тос, Монгол тариалан корпораци, Аялал жуулчлалын үндэсний төвийг тус бүр татан буулгах.  Төрийн өмчит оролцоотой аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор харилцах дансыг цэгцлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн үзжээ.

2012 онд эдгээр аж ахуйн нэгжүүд нь 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2015 онд 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд төрийн өмчит компаниудын өр зээлийг 10.8 их наяд төгрөгт хүргэсний хариуцлагыг хэн хүлээх вэ, энэ өр зээлийг хэрхэн барагдуулах вэ гэдэгт холбогдох албаны хүмүүсээс тайлбар шаардав. Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Төрийн өмчийн хороог татан буулгах шийдвэр гаргасан нь нэгдсэн тогтолцоогүй, бүртгэл мэдээлэлгүй болгож авах гэсэн зохион байгуулалттай ажил. Үүний дараа Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталж идсэн уусныг нь хаацайлсан. Эдгээр асуудлыг сайтар нягтлан шалгах ёстой” гэж байлаа.

Үндэсний аудитын газрын дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тайлбараар бол “10.8 их наядын өрийг ангилж, УИХ-д танилцуулна. Мөн яаж барагдуулах талаар ч тодорхой судалгаа хийн, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсноо эргэн танилцуулах болно” гэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын тайлбараар бол Хөдөө аж ахуйн бирж нь 37 хүнтэй, захирлынх нь сарын цалин 9.5 сая төгрөг байжээ. Гэтэл 1200 хүн удирддаг компанийн захирлын сарын цалин 2.5 сая төгрөгийн цалинтай байх жишээний.

Төрийн өмчит компаниудын захирлыг улс төрийн лоббигоор томилж ирсэн. Хариуцлагын тогтолцоо эргэж үйлчилдэггүй. Компани нь алдагдалтай ажиллаад байхад л захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, ТУЗ-ийн гишүүдийнх нь цалин өсөөд байдаг.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, дарга нарыг хэдхэн газраас буюу Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хүрээнээс томилдог жишиг тогтсон. Үүнээс болж эрчим хүч, уул уурхайн салбарыг төлөөлөх хүн нь тавигддаггүй. Тавигдлаа гэхэд ТУЗ-д нөлөөлөх нөлөөлөл нь бага. ТУЗ-ийн гишүүдийг хоёр гуравхан газраас томилдогоос болж нэг хүн хэд, хэдэн төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүн болж, давхар давхар цалин авдаг гээд яривал цэгцлэх шаардлагатай олон асуудал байна” гэсэн юм.

Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тайлбарласнаар ганц хүнтэй аж ахуйн нэгжийг татан буулгана. Өмч хөрөнгө байдаггүй хэрнээ тамга тэмдгээ барин өр зээл тавиад яваа тул ийн хязгаарлахаас аргагүй болжээ.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүд төрийн өмчит компаниудад орон тоо хязгаараа давсныг цэгцэлж, 15 хувьд нь цомхотгол хийх. Захирлынх нь цалин харилцан адилгүй байгааг ажлын ачаалал, үүрэг хариуцлагатай нь уяж оновчтой тогтоох, төрийн өмчид хайр найргүй хандаж, хэний ч биш болгон хувиргасныг нэг талд нь гаргах. 10.8 их наяд төгрөгийн өр ямар байдлаар бий болов гэдгийг тогтоох зэрэг тодорхой ажлыг цаашид хийх шаардлага байна гэж байлаа.

Эцэст нь ажлын хэсгийн санал дүгнэлтийг тогтоолд тусгах нь зүйтэй хэмээн үзлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Ингэхдээ Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж