Монголд оршин суухаар хаанахын иргэд ирдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2016.11.03-нд нийтлэгдсэн

Монголд оршин суухаар хаанахын иргэд ирдэг вэ?

Гадаадын иргэн харьяатын газрын Виз зөвшөөрлийн газраас 2016 оны эхний 10 сарын байдлаар оршин суух зөвшөөрөл олгосон талаарх тоон, статистик мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсад суралцагчаар оршин суух зөвшөөрөлтэй 651 гаднын иргэн байна. Үүн дотроо Монгол Улсад суралцах хүсэлтээ гаргаж, оршин суух зөвшөөрөл авсан

  • БНХАУ-ын 320 иргэн

  • БНСУ-ын 120 иргэн

  • Япон улсын 45 иргэн

  • ОХУ-ын 38 иргэн

  • АНУ-ын 32 иргэн

  • Бусад улсын 96 иргэн байна.

Харин Монгол Улсад ажил хийхээр ирж, Гадаадын иргэн харьяатын газраас хөдөлмөр эрхлэгчээр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын нийт 8654, хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй нийт 797 иргэн бий. Энэ дундаа мөн л урд хөршийн иргэд тэргүүлж, Өмнөд болон Хойд Солонгосын иргэд удаалж байгаа юм.

  • БНХАУ-ын 7226 иргэн

  • БНАСАУ-ын 488 иргэн

  • Австрали улсын 137 иргэн

  • БНСУ-ын 105 иргэн

  • АНУ-ын 90 иргэн

  • ОХУ-ын 90 иргэн

  • Бусад улсын 521 иргэн Монгол Улсад ажиллаж байна.

Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон шалтгаанаар 2016 онд шинээр оршин суух зөвшөөрөл авсан 96, хугацаа нь дууссан зөвшөөрлөө сунгуулсан 506, хасалт хийлгэсэн 43 гаднын иргэний бүртгэл Гадаадын иргэн харьяатын газарт хадгалагджээ.

Эдгээр мэдээллээс харахад, БНХАУ-ын 26, ОХУ-ын 12, БНСУ-ын 7, Австрали улсын 5 иргэн эхэнд бичигджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд урд, хойд хөршийн иргэдтэйгээ гэр бүл болох тохиолдол их байдаг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж