Дипломат албаны 100 жилийг киногоор харуулна

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Дипломат албаны 100 жилийг киногоор харуулна

Орчин үеийн дипломат албаны 100 жилийн
ойд зориулж Монгол Улсын гадаад харилцааны нэгэн зууны түүхийг өгүүлсэн
бүрэн хэмжээний баримтат киног ГХЯ-ны захиалгаар бүтээхээр зураг
авалтын ажил дундаа оржээ. Баримтат киноны зохиолыг түүхийн ухааны
доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин Т.Төмөрхүлэг бичиж, түүхийн ухааны
доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ж.Чойнхор зөвлөхөөр ажиллаж
байгаа аж.

Баримтат кинонд 1911 оны арванхоёрдугаар сард Монгол Улс тусгаар
тогтнолоо сэргээснээ дэлхий дахинд тунхаглан зарлаж, анхны таван яам,
түүний дотор Гадаад хэргийг бүгд захиран шийтгэгч яамыг байгуулснаас
эхлэн өнөөг хүртэлх түүхийг харуулах гэнэ. Хиагтын 1915 оны гэрээ, 1921
оны Ардын хувьсгал, Монгол, Оросын 1921 оны хэлэлцээр, Халх голын
байлдаан, эх орны их дайны үед Монголын ард түмнээс ЗХУ-д үзүүлсэн
тусламж, 1945 оны чөлөөлөх дайн, мөн онд улс орныхоо тусгаар тогтнолын
асуудлаар явуулсан бүх ард түмний  санал хураалт, 1961 онд Монгол Улс
НҮБ-д элссэн зэрэг үйл явдлыг энэ киноноос үзэж болох ажээ. Монгол
Улсаас гадаад улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа, 1990
оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал, шинэ цаг үеийн бие даасан,
олон тулгуурт гадаад бодлого, түүний хэрэгжилт зэрэг Монголын гадаад
харилцааны түүхийг кинонд сонирхолтой хэлбэрээр үзүүлэх юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж