Явган зорчигч мөргөөд хэргийн газраас зугатжээ

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Явган зорчигч мөргөөд хэргийн газраас зугатжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 301 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 0, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 0 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 29 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Москвагийн гудамж, Драгон төвийн зогсоол дээр H.Sonata маркийн авто машины жолооч нь явган зорчигч 35 настай эмэгтэй мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан талаар ЗЦГ-аас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж