Баян эр “уургалахыг” заадаг сургууль нээгджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Баян эр “уургалахыг” заадаг сургууль нээгджээ

Хятадын нийслэл Бээжин хотод тэрбумтан, саятан, нөлөө бүхий эрхмүүдийг хэрхэн урхидах талаар хичээл заадаг нэгэн сургууль үүд хаалгаа нээсэн талаар “Reuters” агентлаг мэдээлжээ. Эмэгтэйчүүдэд гоо зүйн боловсрол олгох уг төвд 30 цагийн 3000 ам.долларын төлбөртэй курс хичээллэдэг бөгөөд сургалтад хамгийн чадварлагаар хэрхэн олны өмнө биеэ авч явахыг заахаас эхлээд эрчүүдийн зан аашийг бүхэлд нь судалж, тэднийг хэрхэн урхидах талаар зөвлөгөө хичээлүүд ордог аж. Уг сургалтад суусан 30 орчим бүсгүй өөрийн сэтгэлд нийцсэн залуугаа олсон тухай тус сургалтын төвөөс мэдэгдсэн байна. Хятадын дундаж чинээлэг иргэдийн хөрөнгө бэнчингийн хэмжээ өнгөрсөн 2010 онд 300 сая ам.доллараар үнэлэгдэж байсан бол энэ жил 425 сая ам.доллар болж өссөн нь Хятадын баячууд улам бэлжиж байгааг харуулж байна.

“Forbes” сэтгүүл энэ онд дэлхийн хамгийн чинээлэг 100 тэрбумтныг тодруулахад жагсаалтын 95 дугаарт Хятадын “Baidu” компанийн гүйцэтгэх захирал Робин Ли 9,4 тэрбум ам.долларын хөрөнгөөр тодорсон юм. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж