“Хуба Хаяа” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

“Хуба Хаяа” нээлтээ хийлээ

Хаан жимсийг охь болгон дээжлэв уриатай “хуба хаяа” чацарганы үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд Монгол Улсад суугаа гаднын орнуудын элчин сайдууд, УИХ-ын гишүүд, урлаг болон спортын алдартанууд, бизнесийн байгууллагын дотоод, гадаадын төлөөлөгч нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Экс Ерөнхий сайд  Н.Алтанхуяг Чингис хаан болон түүний цэргүүд дэлхийг байлдан дагуулж явахдаа чацаргана жимсийг хэрэглэж хүч тамир авдаг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнийг ч дурьдаж байсан юм.

Чацаргана, жимс жимсгэнэ боловсруулах” Хуба хаяа” үйлдвэр нь ХБНГУ-ын НИГ компанийн инженеринг, зураг төслийн дагуу хийгдсэн, евро стандартын шаардлагыг бүрэн хангасан үйлдвэр болж байгаагаараа онцлог юм байна. Тэрээр Чацарганы тос бол витамин, эрдэс , уураг, эслэг их хэмжээгээр агуулснаараа хамгийн хүчирхэг хүнс тэжээл болдог байна. Чацаргана нь Е витамины агуулгаар улаан буудайн соёолжоос илүү , А витамины агуулгаар улаан луувангаас 3 дахин илүү, супероксид дисмутац /чөлөөт радикалуудаас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг фермент/-ын агуулгаар хүн орхоодойноос 4  дахин  илүү аж. Нөгөө талаас, чацарганы тос нь Омего 3,6,7,9 агуулдаг ургамлын цорын ганц эх үүсвэр бөгөөд чацарганы үрийн болон жимсний тос нь каратоноид, токоферолоор баялаг юм. Түүнчлэн ,антиоксидантууд болох фенол , глюкозид, А,С,Е витамин, бетакаротин, стеролийг их хэмжээгээр агуулдаг юм байна. Чацарганы охины ашиг тус нь хоол боловсруулалтыг сайжруулах, Антиоксидантаар баялаг тул залуужуулах, ядаргаа тайлж хүч тамир нэмэгдүүлэх, дархлаа сайжруулах, өөхний хуримтлалыг багасгаж  арьс, үс, хумсыг өнгөлөг болгож, хуримтлагдсан бодисыг саармагжуулах зэрэг ач тустай бүтээгдэхүүн.

Түүнчлэн "Хаан жимс" амралтын газар байрлах газар нутаг нь эзэн Чингис хааны өвөлжөө байсан гэдэг утгаар нь шинэ бүтээгдэхүүнээ "Хуба Хаяа" хэмээн нэрийдсэн хэмээн компанийн удирдлагууд тайлбарлаж байв. "Монголын нууц товчоо" түүхэн эх сурвалжид "Чингис хаан Хуба хаяад өвөлжив" гэсэн байх нь хэдэнтээ дурдагддаг. Тиймээс тус компанийнхан их эзнийхээ өвөлжөөгөөр нэрлэсэн бүтээгдэхүүнтэй болсондоо баяртай байгаа юм байна. Мөн 100 мл-ын савлагаатай тус бүтээгдэхүүнийг сэрүүн нөхцөлд хадгалахад нэг жилийн хугацаа даахуйц байхаар хэрэглэгчдийн гар дээр хүргэж байна гэж тэд ярилаа.

Г.НАМДАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж