“Говийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган-2016” болно

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

“Говийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган-2016” болно

Арваннэгдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Конрад-Аденауэрын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас санаачлан “Говийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган-2016” арга хэмжээг Дундговь аймагт зохион байгуулна.

Чуулганд зохион байгуулагчдаас гадна холбогдох яам, газрууд, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн болон сумдын удирдлага, газар, хэлтэс, албадын дарга, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцоно.

Энэ чуулганаар “Говийн бүсийн өрсөлдөх чадвар, хөгжлийн боломжууд” сэдвээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс, “Аймгуудын тэргүүлэх салбарууд, хувийн хэвшлийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлүүд” сэдвээр оролцогч 3 аймгийн Засаг даргын илтгэлүүдийг сонсож, нийгмийн баримжаатай эдийн засаг, аялал жуулчлал, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл, говийн бүсийн хамтын ажиллагаа сэдвүүдээр хэлэлцүүлэг, 3 аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдээс үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

ЭХ СУРВАЛЖ: DUNDGOVI.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж