“Соёмбо”-ынхон хүчний гурван төрөлтөөр өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

“Соёмбо”-ынхон хүчний гурван төрөлтөөр өрсөлдөв

Хууль сахиулахын их сургуулийн багш, албан хаагчид, сонсогч, суралцагчдын дунд “Соёмбо” спорт, сургалтын төвийн дасгалжуулагч багш, Пауэрлифтингийн дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер, цагдаагийн дэслэгч Ш.Алтанбаганы нэрэмжит 2016 оны “Хүчний 3 төрөлт”-ийн спортын аварга шалгаруулах тэмцээн болжээ.

Тэмцэн нийт 6 жингийн ангиллаар /-70, -80, -90, +90/ явагдаж, жин тус бүрээр аваргуудаа шалгаруулан, амжилттай зохион байгуулав.

Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд “Соёмбо” спорт, сургалтын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Наранбаатар, “Соёмбо” спорт, сургалтын төвийн их спортын ахлах дасгалжуулагч, цагдаагийн хурандаа Д.Рагчаа, Монголын Пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Ш.Ариунбаатар нар оролцлоо. Шүүгчдээр Монголын пауэрлифтингийн холбооны шүүгчид ажиллажээ.

Тэмцээний дүн:

+90 кг /Багш, албан хаагчид, нийлбэр дүн/

1-р байр Цагдаагийн сургуулийн ахлах багш, цагдаагийн ахмад Я.Цэлмэг /460 кг өргөсөн/

2-р байр Цагдаагийн сургуулийн багш, цагдаагийн хошууч Б.Наргулан /440 кг өргөсөн/

3-р байр Захиргааны удирдлагын газар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Отгонбаяр /405 кг өргөсөн/

+90 Багш, албан хаагчид, шахалтын төрөлд

3-р байр Хилийн сургуулийн Цэргийн хэргийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Г.Мөнхертөнц /105 кг өргөсөн/

-90 кг Багш, албан хаагчид, нийлбэр дүн

1-р байр Цагдаагийн сургуулийн багш, цагдаагийн ахмад Д.Мөнхжаргал /490 кг өргөсөн/

2-р байр Их сургуулийн захирлын даалгавар гүйцэтгэгч цагдаагийн хошууч С.Батболд /450 кг өргөсөн/

3-р байр Шүүхийн шйидвэр гүйцэтгэлийн сургуулийн багш, цагдаагийн дэслэгч Д.Нямтулга / 445 кг өргөсөн/

-90 Багш, албан хаагчид, шахалтын төрөлд

1-р байр Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн, албаны бэлтгэлийн тэнхимийн багш, ахмад Г.Төрмөнх /120 кг өргөсөн/

+90 Сонсогч, суралцагчид, нийлбэр дүн

1-р байр 740 кг өргөж алтан медаль, Хилийн сургуулийн эчнээ 4511 дугаар дамжааны суралцагч Т.Амарзаяа

2-р байр 540 кг өргөж мөнгөн медаль, Цагдаагийн сургуулийн эчнээ 3512 дугаар дамжааны суралцагч Э.Батамгалан

3-р байр 493 кг өргөж хүрэл медаль, Онцгой байдлын сургуулийн 641 дугаар дамжааны дэд түрүүч Б.Батзориг

+90 Сонсогч, суралцагчид, шахалтын төрөлд

2-р байр 185 кг өргөж мөнгөн медаль Ахисан шатны боловсролын сургуулийн магистрант А.Отгонбаяр

-90 Сонсогч, суралцагчид, нийлбэр дүн

1-р байр 505 кг өргөж алтан медаль, Цагдаагийн сургуулийн 314 дүгээр дамжааны орлогч Б.Базаргарьд

2-р байр 470 кг өргөж мөнгөн медаль, Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч Б.Лхагвадорж

3-р байр 455 кг өргөж хүрэл медаль, Цагдаагийн сургуулийн 318 дугаар дамжааны сонсогч Ц.Түмэндэмбэрэл

-90 Сонсогч, суралцагчид, шахалтын төрөлд

2-р байр 110 кг өргөж мөнгөн медаль, Цагдаагийн сургуулийн 335 дугаар дамжааны сонсогч Г.Баярсүх

-80 Сонсогч, суралцагчид, нийлбэр дүн

1-р байр 515 кг өргөж алтан медаль, Цагдаагийн сургуулийн 322 дугаар дамжааны дэд түрүүч Б.Давааням

2-р байр 488 кг өргөж мөнгөн медаль, Цагдаагийн сургуулийн эчнээ 3512 дугаар дамжааны суралцагч Ц.Түвдэндорж

3-р байр 480 кг өргөж хүрэл медаль, Цагдаагийн сургуулийн эчнээ 3511 дүгээр дамжааны суралцагч Б.Эрдэнэбат

-80 Сонсогч, суралцагчид, шахалт, таталтын төрөлд

3-р байр 100 кг өргөж хүрэл медаль, 190 кг өргөж хүрэл медаль, Цагдаагийн сургуулийн 318 дугаар дамжааны сонсогч Б.Мягмардорж

-70 Сонсогч, суралцагчид, нийлбэр дүн

1-р байр 478 кг өргөж алтан медаль, Цагдаагийн сургуулийн 325 дугаар дамжааны дэд түрүүч Г.Батбаатар

2-р байр 475 кг өргөж мөнгөн медаль, Цагдаагийн сургуулийн эчнээ 3553 дугаар дамжааны суралцагч З.Эрдэнэбаяр

3-р байр 408 кг өргөж хүрэл медаль, Цагдаагийн сургуулийн 325 дугаар дамжааны сонсогч А.Дашням

-70 Сонсогч, суралцагчид, шахалтын төрөлд

1-р байр 105 кг өргөж алтан медаль, Цагдаагийн сургуулийн 335 дугаар дамжааны сонсогч П.Занданмөнх

2-р байр 90 кг өргөж мөнгөн медаль, Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч Э.Гүрхүү нар тус тус алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.

Тэмцээний шилдэг тамирчнаар Цагдаагийн сургуулийн багш, цагдаагийн ахмад Д.Мөнхжаргал 490 кг өргөж алтан цом, өргөмжлөл, Цагдаагийн сургуулийн 322 дугаар дамжааны дэд түрүүч Б.Давааням 515 кг өргөж алтан цом, өргөмжлөл, 2 сарын уурагны хэрэглээгээр шагнуулав.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж