Ханхүү Харригийн сэтгэлийг татсан бүсгүй хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2016.11.03-нд нийтлэгдсэн

Ханхүү Харригийн сэтгэлийг татсан бүсгүй хэн бэ?

Холливудын өсч яваа залуу жүжигчин Мэган Маркл Их Британийн ханхүү Харритай үерхэж байгаа гэх мэдээ цацагдсанаас хойш тэрээр хэвлэлийн баатар болж, нэр хүнд нь өсчээ.

Тэрбээр энэ долоо хоногийн “US Weekly” болон “People” сэтгүүлийг нүүрийг чимж, сурталчилгаа, киноны саналд дарагдаад байгаа аж. Харритай ойрхон эх сурвалжийн мэдээлснээр ханхүү жүжигчин бүсгүйд гүн гүнзгий дурласан гэнэ. Тэд албан ёсоор үерхэж буйгаа зарлаагүй ч эх сурвалжийн ярьснаар залуус хэдийн дотноссон бололтой.

“Dailymail”-д мэдээлснээр Өнгөрөгч тавдугаар сард ханхүү Харри “Invictus Games” спортын төсөл хэрэгжүүлэхээр Торонто хотод айлчлах үеэрээ Мэгантай танилцсан аж. Тухайн үед Мэган Маркл тус хотод “Suits” киноны зураг авалтын ажилтай ирээд байжээ.

Мэган Маркл нь АНУ-ын Лос Анжелес хотод төрсөн. Northwestern-ий их сургуульд Харилцаа холбооны чиглэлээр суралцаж төгссөн. Өдгөө 35 настай тэрээр “Suits” "CSI: Miami," "90210," "Without a Trace" "General Hospital." "Get Him To The Greek," "Remember Me" "Horrible Bosses" зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээжээ. Мэган хүмүүнлэгийн үйлсэд идэвхитэй оролцдог төдийгүй “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын элч төлөөлөгч юм. Тэрбээр 2011 онд кино продюсер Тревэр Ангелсонтой гэрлэж байсан боловч 2013 онд гэрлэлтээ цуцлуулжээ.

Меган Маркл, “Suits” кино

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж