Шугам тасарснаас тролейбуснууд зогсчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Шугам тасарснаас тролейбуснууд зогсчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жуковын музейн өмнөх автозамд тролейбусны шугам тасарсны улмаас тролейбуснууд зогсч, Офицеруудын ордноос Зүүн дөрвөн зам хүртэлх замын ачаалал эрс нэмэгдээд байна. Өнөөдөр 12.45 цагт шугам анх тасарсныг засварласан боловч 14.00 цагийн орчимд дахин тасарчээ. Одоогийн байдлаар Цахилгаан тээвэр компанийн  ажилтнууд шугам засах ажлыг хийж байгаа бөгөөд яг хэдийд хэвийн ажиллагаанд орох нь тодорхойгүй байна. Шугам гадны нөлөөгөөр, эсвэл тролейбус хурдтай явах үед тасрах тохиолдол гардаг аж. Одоогийн байдлаар тус компанийн гурван чиглэлд зорчигч тээвэрлэдэг бүх тролейбус зогсоод байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж