Г.Төгсбаярын нэрэмжит тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.11.04-нд нийтлэгдсэн

Г.Төгсбаярын нэрэмжит тэмцээн эхэллээ

Монгол Улсын шилдэг дасгалжуулагч, боксын спортын мастер Готовын Төгсбаярын нэрэмжит өсвөр, залуучуудын боксын тэмцээн өнөөдөр Говьсүмбэр аймагт эхэллээ. Тус тэмцээнд Баянгол, Хан-Уул дүүргүүд, Хилчин, Алдар спорт хороод, Ихэр бээлий клуб, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Орхон, Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр аймгууд, Замын-Үүд сум зэрэг 13 багийн 114 өсвөр үе, залуучуудын баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тус тэмцээн нь өсвөр үеийн 10 жин, залуучуудын 1 /60 кг/ жингийн ангилалаар 2016 оны арваннэгдүгээр сарын 3-6-ны хооронд Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд зохион байгуулагдана.

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын боксын холбооны 1 одтой шүүгч О.Мандахбаяр, шүүгчдээр 1 одтой шүүгч Б.Атарбаяр, Б.Болдбат, Монголын боксын холбооны 3 одтой шүүгч М.Отгонбаатар, Г.Одсүрэн, 1 одтой шүүгч М.Гүндэгмаа зэрэг Монголын боксын холбооны шүүгч нар шүүн явуулж байна.

Энэ тэмцээнийг Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Шивээ-Овоо ХК ивээн тэтгэж, аймгийн Биеийн тамир, спортын газар, “Жанжин Чойр” боксын холбоо хамтран зохион байгуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: GOVISUMBER.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж