1000 жилийн настай соёлын үнэт өв Хэрлэн барс хотын туурь цамхгийг МУ-ын Соёлын өвийн төв, БНХАУ-ын Соёлын өвийн академи хамтран сэргээн засварлаж, бэхжүүлсэн байна. Уг туурь нь Байгаль цаг агаар, хүний буруутай үйлдэл зэргээс шалтгаалан олон зуун жилийн туршид элэгдэн, хазайлт үүсээд байсан юм. Сэргээн засварлах ажилд шаардлагатай нийт 270 сая төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын тал Соёлын буцалтгүй тусламжаас гаргажээ. Харин сэргээн засварлах ажлыг соёл судлаачид хоёр жилийн турш хийсэн байна. Х зууны үед эртний Кидан гүрний үед баригдсан уг туурь цамхаг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт оршдог юм.
Д.УУДАМ