Ататуркийн нисэх буудалд гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2016.11.06-нд нийтлэгдсэн

Ататуркийн нисэх буудалд гал нээжээ

Туркийн Истамбул хотын нисэх буудалд өнөө өглөө цагдаа нар гал нээж, сэжигтэй хоёр хүнийг баривчилжээ. Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх буудалд цагдаа нарын зогсох тушаалыг биелүүлээгүй мотоциклтой хоёр эрэгтэй рүү гал нээсэн байна. Истамбулын захирагч Васип Сахины жиргэснээр сэжигтэн хоёр эрэгтэйн биеэс зэвсэг эсвэл ямар нэгэн тэсрэх бодис илрээгүй гэнэ. Хэрэг гарах үеэр нисэх буудал руу автомашин орох, гарахыг түр хугацаагаар хориглон шалгалт хийжээ. Нисэх буудлын үйл ажиллагаа одоо хэвийн үргэлжилж байгаа бөгөөд зорчигчид гэмтэж бэртээгүй аж.

Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард Исламын улс зэвсэгт бүлэглэлийн амиа золиослогчид нисэх буудалд халдлага үйлдсэнээс 41 хүн амь үрэгдэж, 240 хүн гэмтэж бэртсэн юм.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK TIMES

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж