Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар/ААНОАТ/-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татсан байна.
Буцаан татах болсон үндэслэлээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Засгийн газар анх хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дөрвөн салбарт татварын 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх зорилго тавьсан ч УИХ-аар хэлэлцэх шатанд салбарууд нэмэгдэж, төсвийн орлого төвлөрүүлэлт буурах нөхцөл байдал үүссэн учраас төслийг буцаан татсан” гэдэг тайлбар хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан ААНОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй хөдөө аж ахуй, газар тариалан, барилгын үйлдвэрлэл, оёдол нэхмэл гэсэн дөрвөн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн ААНОАТ-ыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан байсан юм.
Г.ДАРЬ