“Монгол ардын суут” драмын жүжиг тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2016.11.04-нд нийтлэгдсэн

“Монгол ардын суут” драмын жүжиг тун удахгүй

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан драмын шинэ жүжиг тун удахгүй тоглогдох гэж байна. Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн зохиолоор бүтээж буй “Монгол ардын суут” драмын жүжиг Улсын Хүүхэлдэйн театрт тавигдах юм. Тус жүжгийн найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байгаа бол хөгжмийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од бичжээ.

“Монгол ардын суут” драмын жүжгийн гол дүр болох Д.Нацагдоржид Ц.Цэрэндорж, Д.Пагмадуламд М.Энхзаяа, Хар хүнд Г.Гандөш, Халамцуу бүсгүйд Я.Өнөртуул нар тоглох аж. Эдгээр өдрүүдэд жүжгийн бэлтгэл Хүүхэлдэйн театрт явагдаж байна.

МОНГОЛ АРДЫН СУУТ драмын жүжгийн уран бүтээлчид:

Гол дүрд:

  • Д.Нацагдорж- Ц.Цэрэндорж
  • Д.Пагмадулам- М.Энхзаяа

  • Хар хүн- Г.Гандөш

  • Халамцуу бүсгүй- Я.Өнөртуул/СТА/

Дүрүүдэд:

  • Өвгөн багш- П.Эрдэнэзаяа

  • Буудлын жижүүр- Л.Даваадалай

  • Хоёрдугаар эмэгтэй- С.Оюунболор

  • Морин тэрэгч- Х.Батжаргал /МУСТА/

  • Нэгдүгээр цагдаа- П.Эрдэнэзаяа

  • Хоёрдугаар цагдаа- Л.Даваадалай

Бусад уран бүтээлч:

  • Туслах найруулагч- М.Ариунтуяа /МУСТА/

  • Гэрлийн техникч- Х.Камесхан

  • Дууны техникч- Э.Базарханд /МУСТА/

  • Ерөнхий зураач- В.Энх-Амгалан

  • Туслах зураач- Б.Бямбацэрэн, С.Энх-Од

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж