Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн “Үндэсний супер лиг”-ийн тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрөгч долоо хоногт эхэлсэн тус тэмцээд 12 аймгийн баг оролцож байгаа юм. Тус тэмцээний нэг онцлог нь тухайн аймгаас төрөн гарсан спорт, урлагийн алдартнууд ордогоороо онцлогтой.
Энэ жилийн лигийн тэмцээнд Төв аймгийн багт Гавьяат тамирчин Г.Мандахнаран оролцож байна. Түүний хувьд Бразилд болсон Зуны XXXI олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхөд харамсалтайгаар ялагдсан юм.
Олон сар үргэлжлэн явагдах сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд спортын алдартнуудын төлөөлөл болсон Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнарангийн тоглолтыг үзэхийг хүсвэл та Спортын төв ордоныг зориорой. “Үндэсний супер лиг”-ийн тоглолт Даваа, Лхагва, Баасан гаригт болж байгаа юм.
Ч.БОЛ