Пак Гын Хэ: Бүх зүйлд би буруутай

Хуучирсан мэдээ: 2016.11.04-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ: Бүх зүйлд би буруутай

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ сүүлийн хэдэн өдрүүдэд олны анхаарлыг татаж буй улс төрийн дуулианы хэрэгт бүрэн хариуцлага хүлээхээ мэдэгдэхийн сацуу шалгуулахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр хэлэхдээ:

Бүх зүйлд би буруутай. Энэ хэрэгт хариуцлага хүлээхэд бэлэн байна. Надад тусалж, намайг дэмжиж байсан төрийн түшээд, албан хаагчид болон байгууллагуудын урмыг хугалсандаа үнэхээр их харамсаж бас сэтгэл зүрх минь өвдөж байна. Би прокурорын мөрдөн байцаах ажилд туслах үүднээс шалгуулахад бэлэн буйгаа төрийн нарийн бичгийн даргын албанд мэдэгдсэн. Намайг үнэхээр уучлаарай” хэмээн өнөөдөр /2016.11.04/ телевизээр дамжуулан мэдэгдлээ.

Тэрээр өнгөрөгч даваа гаригт /2016.10.31/мөн албан ёсоор ард иргэдээсээ уучлал гуйсан бөгөөд нэг долоо хоногт ийнхүү хоёр удаа албан ёсоор уучлалт гуйлаа.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ  энэ хэргээс болж шөнө унтаж чадахгүй байгаа ажээ.

Г.АНУДАРЬ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж