“Самсунг” угаалгын машинаа эргүүлэн татаж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.07-нд нийтлэгдсэн

“Самсунг” угаалгын машинаа эргүүлэн татаж байна

  • “Эрдэнэс Монгол” компанийн экспортод гаргаж буй нүүрс уурхай ам дээрээ нэг тонн нь 33 ам.долларт хүрчээ. Үүнийг өмнө нь 25 ам.доллараар зарж байсантай харьцуулахад тонн тутамдаа найман ам.доллараар өссөн үзүүлэлт юм.


  • Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрөө зээлж авсан оюутнууд ч оюутанд олгодог сар бүрийн 70 мянган төгрөгийн тэтгэмжийг энэ он дуустал авах эрхтэй.


  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалтнууд болоод прокуроруудын цалинг шинэчлэн тогтоох УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны гишүүд өнгөрсөн баасан гаригт хэлэлцэж дэмжсэн байна.


  • Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани АНУ-аас зарим төрлийн угаалгын машинаа эргүүлэн татах болсныг баасан гаригт мэдээлжээ. 2011 оны гуравдугаар сараас хойш зарагдсан 2.8 сая ширхэг “Samsung” угаалгын машиныг эргүүлэн татах болсон байна. Учир нь угаалгын машин ажиллах үеэр хэт их чичирхийлэх эсвэл эд анги нь салж унах зэрэг асуудал үүсэх болсон аж. АНУ-д нийт 733 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн гэмтэж бэртсэн байна. Иймд хэрэглэгчдийн аюулгүй байдлын үүднээс угаалгын машиныг эргүүлэн татах болжээ. Компанийн зүгээс хэрэглэгчдийн угаалгын машиныг өөр брэндээр солих эсвэл нөхөн төлбөр олгож эхэлжээ.


  • Өмнөд Солонгосын Сувон хотыг хурдны зам дээр жуулчдын автобус осолдож, дөрвөн хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн бэртэж, гэмтлээ.


  • Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж байгаа бөгөөд III улиралд гуравдугаар тэнхлэгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн есдүгээр сарын эцсийн байдлаар бүтээн байгуулалтын ажилд нийт 105.8 сая ам.доллар зарцуулсан бол 2016 онд нийт 200 сая доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Одоогоор гүний уурхайд 1600 орчим хүн ажиллаж байгаа. Энэ оны эцэст ажиллах хүчний тоог 2400 болгох буюу 800 хүнийг ажил авахаар төлөвлөжээ.


  • Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 11 дүгээр сарын эхний долоо хоногт үхрийн ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.3 хувиар өсч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар нэг килограмм хонины /ястай/ мах дунджаар 3950 төгрөг, үхрийн /ястай/ мах 5390 төгрөг, үхрийн цул мах 7140 төгрөг, адууны /ястай/ мах 4405 төгрөг, ямааны /ястай/ мах 3340 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна.


  • Гадаадын иргэн харьяатын газарт 2016 он гарсаар нийт 307 иргэн Монгол Улсын харьяаллаас гарч, иргэншлээ солих хүсэлт гаргасан статистик тоо байна. Эсрэгээрээ Монгол Улсын харьяат болохоор 20 иргэн, иргэншлээ сэргээх хүсэлтэй 23 иргэн шинээр хандсан байгаа юм. Монгол Улсын иргэншлээ солих сонирхолтой иргэдийн чухам хэн байв гэдгийг Гадаадын иргэн харьяатын газраас шууд нээлттэй мэдээлэх боломжгүй гэлээ.


  • Монгол Улс 2017 онд шинээр долоон их наяд 431.8 тэрбум төгрөгийн зээл авахаар төлөвлөж байгаа тухай Нээлттэй нийгэм форумаас мэдээллээ. Үүнээс 723.1 тэрбум төгрөг нь төслийн зээл байгаа бол үлдсэн хэсэг нь гадаад, дотоод бондоор босгох мөнгө гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж