Улсын хэмжээнд ургац хураалт дуусчээ.
2016 онд улсын хэмжээнд 475.5 мянган тонн үр тариа, 460 мянган тонн улаан буудай, 153.5 мянган тонн төмс, 93.5 тонн хүнсний ногоо хурааж авсан дүнтэй байна.
Энэ жилийн хувьд улаан буудай, төмснийхөө хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой болсон бол хүнсний ногооныхоо хэрэгцээний 50-55 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авчээ.
Мөн улаан буудайн тариалалт, болц сайн байсан учраас тариалан эрхлэгчид хамгийн сайн чанарын буудай нийлүүлэх боломжтой гэнэ.
Г.ХОРОЛ